Aqara хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл нь таны гэр, орчныг илүү ухаалаг, аюулгүй болгох төгс шийдэл юм. Энэ гэрэл нь хөдөлгөөн мэдрэгчтэй тул хүний оролтооргүйгээр автоматаар асаж, шөнийн харанхуйд танд гэрэл гэгээ өгнө. Орчны гэрлийн түвшинг хянаж, зөвхөн шаардлагатай үед гэрэл асаах тул эрчим хүч хэмнэх онцлогтой.
Унтлагын өрөө, хонгил, угаалгын өрөө, шат гээд гэрийн хамгийн харанхуй хэсгүүдэд тохиромжтой авсаархан, утасгүй загвартай нь уг бүтээгдэхүүнийг хаана ч амархан суурилуулах боломжийг олгодог. Хөдөлгөөн болон гэрлийн мэдрэгчийн хослол нь таны гэрийн амьдралыг илүү тухтай, аюулгүй болгож, шөнийн бэрхшээлээс сэргийлнэ.
Өндөр мэдрэмжтэй мэдрэгч нь зөвхөн хүний хөдөлгөөнийг илрүүлж, хүний оролцоо байхгүй үед гэрлийг автоматаар унтраах системтэй тул танд тайван, амар амгалан орчинг бүрдүүлнэ. Aqara брэндийн найдвартай чанар, орчин үеийн ухаалаг технологи хамтдаа таны орон гэрийг илүү ухаалаг, тав тухтай болгох болно.













