Aqara ухаалаг разетка T1 нь таны энгийн цахилгаан хэрэгслийг ухаалаг төхөөрөмж болон хувиргаж, гэрийн амьдралыг илүү тав тухтай, оновчтой болгоно. Та гар утсаараа холбогдож, разеткийн цахилгааныг алсаас асаах, унтраах, хуваарь тогтоож автоматаар удирдах боломжтой. Энэ нь эрчим хүч хэмнэх, хэрэгцээт үедээ цахилгаан төхөөрөмжүүдийг илүү үр ашигтай ашиглахад тусална.
Zigbee 3.0 стандарт технологиор нь тогтвортой, найдвартай холболт хангаж, Apple HomeKit, Google Home, Amazon Alexa болон Matter платформуудтай бүрэн нийцэж, таны ухаалаг гэрийн орчинд энгийнээр нэгдэнэ. Ингэснээр та дууны команд ашиглан гэрийн цахилгаан хэрэгслээ удирдах эсвэл автоматжуулалттай үйлдлүүдийг амжилттай гүйцэтгэх боломжтой.
Бүх төрлийн цахилгаан хэрэгслүүдэд тохирохуйц дизайнтай энэ разетка нь ашиглахад хялбар бөгөөд шинэлэг ухаалаг технологиор гэрийн автоматжуулалтыг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой сонголт юм.













